За бас нэгэн баяртай мэдээ Шинэ дүр төрх: Мисс, фото модель Б.Гүнзаяа

Мисс, фото модель Б.Гүнзаяа Вьетнамын загварын долоо хоногт анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцохоор уригджээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн фээсбүүк хуудсандаа ийн бичжээ.

“За бас нэгэн баяртай мэдээ. Хүн хүсэл мөрөөдөл зорилготой байхад шагнадаг юм шиг. “Vietnam International Fashion Week 2017”-д оролцох албан ёсны урилга ирлээ. Монгол Улсаа анх удаагаа төлөөлөн оролцох гэж байгаад талархаж, маш их баярлаж байна шүү. Олон улсын шилдэг загварын салбарынхан, олон улсын хэвлэлүүд цугларсан гайхалтай арга хэмжээ байх нь ээ. Намайг үргэлж дэмждэг хүмүүстээ маш маш маш их баярлалаа” гэсэн аж. Түүний гэрэл зургийн цомгоос хүргэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх