Хатан хаан II Элизабет уучлалт гуйн, мэдэгдэл хийлээ

Энэ сарын 22-ны орой Америкийн дуучин Ариана Гранде Английн Манчестэр хотын Арэна цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх үеэр хоёр ч удаа бөмбөг тэсэрч 22 хүн амь үрэгдэж, 59 гаруй хүн гэмтэж, бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ. 

Уг хэрэг явдал Англи, Америк даяар шуугиан тарьж байгаа юм. Үүнд Их Британий хатан хаан II Элизабет мэдэгдэл хийжээ. 

Тэрбээр: “Манчестер хотод болсон гэмт хэрэгт санамсаргүйгээр амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн төлөө улс, үндэстэн даяар гашуудан эмгэнэл илэрхийлж байна. Тус шөнө насанд хүрэгчид, хүүхдүүд, хосууд гэх мэт маш олон хүмүүс тоглолтыг үзэж байсан. Тэдгээр олон хүмүүсийн сэтгэлийн гүн дэх айдас, шокын байдлыг би одоо ч мэдэрч байна. Дотны хайрт хүнээ санамсаргүйгээр энэ хорвоог орхино гэж хэн ч санаагүй. Амь үрэгдсэн бүх хүмүүсийн ойр дотныхонд миний бие гүн эмгэнэл илэрхийлье. Мөн энэ дашрамд яаралтай түргэн тусламж үзүүлж илүү олон хүн бэртэх эрсдэлээс хамгаалсан эмнэлэг, түргэн тусламжынханд баярлалаа.” гэжээ.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх