2017 оны эхний улирлаар iPhone 7 дэлхийн хамгийн их борлуулалттай утсаар тодорчээ

Strategy Analytics-ийн шинжээчдийн дүгнэлтээр Apple компанийн iPhone 7 гар утас 2017 оны эхний улиралд дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай ухаалаг гар утсаар шалгарчээ. Тус компанийн хамгийн сүүлд гаргасан загвар болох iPhone 7 болон iPhone 7 PLus  ухаалаг гар утаснууд оны эхний улирлын байдлаар дэлхийн гар утасны зах зээлийн 10-аас дээш %-ийг эзэлсэн байна.


Үүнээс iPhone 7 гар утас 21.5 сая нэгж борлогдож, зах зээлийн 6.1%-ийг эзэлсэн бол iPhone 7 Plus загварын гар утас 17.4 сая нэгж борлогдон зах зээлийн 4.9%-ийг эзэлж хоёрдугаар байранд бичигджээ.

Сонирхолтой нь 3-р байранд Samsung компани бичигдээгүй ба харин Oppo R9s загварын гар утас  8.9 сая нэгж борлогдон зах зээлийн 2.5%-ийг эзэлж 3-р байранд бичигдсэн байна. 


 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх