Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртлээ

Mэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн Нацу башё өндөрлөлөө. Нацу башёд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртэж өөрийнхөө хувийн болоод түүхэн рекордыг дахин шинэчилж тогтоолоо. Тэрбээр нэг ч уналгүйгээр 13 дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм.

Нацү башёд Монгол бөхчүүдийн үзүүлсэн амжилт

Ёкозүна Какүрюү М.Ананд - 1 даваа, 4 унаа, 10 өдөр өнжсөн 
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж - 11 даваа 4 унаа

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - 12 даваа 3 унаа

Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил - 10 даваа 5 унаа

Maэгашира 2 Чиёошома Г.Мөнхсайхан -5 даваа 10 унаа, Такайноива А.Баасандорж - 5 даваа 6 унаа 4 өдөр өнжсөн, Ичиножо А.Ичинноров - 8 даваа 7 унаа, Араваши Э. Дөлгөөн - 7 даваа 8 унатай башёг дуугалаа.

Мөн Жюүрёо зиндаанд барилдсан гурван бөх бүгд качикоши хийсэн байна.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх