Банк бус санхүүгийн салбарын актив 798.3 тэрбум төгрөгт хүрчээ

Энэ оны эхний улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт актив 798.3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны нэгдүгээр улирлынхаас 25.9 хувь буюу 164.2 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Нийт активийн өсөлтөд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын өөрийн хөрөнгө 179.9 тэрбум төгрөгөөр буюу 39.5 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 168.5 тэрбум төгрөгөөр буюу 49.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тус салбарын нийт активын 95.5 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.5 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 62.9 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 28.4 хувийг мөнгөн хөрөнгө, 8.9 хувийг бусад хөрөнгө эзэлж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх