Ерөнхийлөгч Казахстан улсыг зорихоор болжээ

       

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно.

 

Манай улс эхнээсээ тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцож ирсэн. 
Дээрх хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд өөрийн нөөц бололцоонд тулгуурлан идэвхтэй оролцжээ.  2001 онд байгуулагдсан тус байгууллагад Монгол Улс 2004 онд нэгдсэн байдаг. Манай улсын дараа 2005 онд Иран, Пакистан, Энэтхэг, 2012 онд Афганистан тус тус элсжээ.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх