6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч, үдээс хойш сэрүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч, үдээс хойш сэрүүснэ.

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө  28-33 градус, бусад нутгаар  шөнөдөө  8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.  

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар  шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус,  өдөртөө  17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө  21-26 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-7 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх