Ж.Батсуурь сайдыг огцоруулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр 18.30 цагт ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцсэн аж. Ж.Батсуурь сайдыг огцруулах тухай асуудлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оруулж ирсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалтын материал задарсан, тусгай сургуулиудын асуудалд хариуцлагагүй хандсан, Байнгын хорооны хурал дээр асуудал хэлэлцэх гэхээр ирдэггүй гэх мэт шалтгааны улмаас Ерөнхий сайд ийн салбарын сайдад хариуцлага тооцох болсон байна. Асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцээд, олонхийн саналаар 'Огцруулах нь зүйтэй' гэж үзжээ. 

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх