Мастер тулаанч шоунд шилдэг тулаанчид оролцоно

 

VTV телевизээс “Бид Монголдоо хайртай”төслийг хэрэгжүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Тус телевиз энэхүү төслийн хүрээнд өнөөгийн залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн олон арван энтертэйнмент шоу, реалити шоу, кино нэвтрүүлгүүдийг үзэгч олон түмэндээ бэлтгэн хүргэж байгаа бөгөөд удахгүй Монголын тулааны шилдэг тамирчдын холбоотой хамтран “Мастер тулаанч шоуг” зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ. Энэ талаар өнөөдөр тус хоёр байгууллагын зүгээс сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ: Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо үүсгэн байгуулагдаад 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний зорилго бол бие хамгаалах урлагаар хичээллэдэг холбооны тамирчид дундаас шилдгийн шилдэг тамирчинг шалгаруулж, тив дэлхийн тэмцээнд Монгол улсын нэрийг гаргах тамирчдыг бэлтгэх, хүүхэд залуусыг бие хамгаалах урлагаар хичээллэх сонирхолтой болгох, энэ төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулахад оршиж байгаа юм. Манай холбооны зүгээс мэргэжлийн тулаан КИК бок К-1, холимог тулааны төрлөөр MGL-1 тэмцээнийг зохион байгуулдаг. Өнөөдөр манай холбооноос шалгарсан аваргууд дэлхийд танигдсан холимог тулааны DEEP, RUFF, ONE fighting championship, Ази номхон далайн аварга шалгаруулах LEGEND fighting championship зэрэг холимог тулааны тэмцээнд оролцож, олон сайхан ялалтуудыг байгуулсаар ирлээ гэв. VTV телевиз болон Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо хамтран энэ хүрээнд Монгол орондоо анх удаа холимог тулааны анхны реалити шоу болох MGL-1 FIGTING CHAMPIONSHIP 9-р тулааны тэмцээнийг 6-р сарын 4-ний өдөр Бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байгаа юм байна.  Өнгөрсөн удаа тус холбооныхон холимог тулаан сонирхдог залуусын дунд сорилт тулаан зохион байгуулж,нийт 120 тамирчдаас 20 тамирчныг шалгаруулсан бөгөөд энэ удаа 60-65 кг,66-71 кг,-93 кг-ийн жинд шалгарч үлдсэн 2 тамирчны дунд “Мастер тулаанч шоу”-ны ялагчаар хэн тодрох вэ тэмцээнийг зохион явуулах ажээ. Мөн энэ удаагийн тэмцээнээр MGL-1 Fighting Championship 9-р тэмцээний 77 кг-ийн жингийн холимог тулааны аваргын бүсийн эзэн хэн болохыг тодруулах юм байна.     

Ж.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх