ЗЭЭЛИЙН ЭРГЭЛТИЙН САНГААР ДАМЖУУЛАН БИЧИЛ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгоны иргэд  өөрсдөө захиран зарцуулах зээлийн эргэлтийн сан байгуулахаар болжээ. Уг эргэлтийн сангаас   аялал жуулчлал, гар урлал, зөгийн аж ахуй, сүүн,сүүн бүтээгдэхүүн, малын түүхий эд зэрэг дэд төслүүдэд жилийн 2,4 хувийн хүүтэй, 18 сар хүртэлх хугацаатай бичил зээлийг олгоно. Зээлийн эргэлтийн сангийн хороонд  Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Сумын орчны бүсийн зөвлөл, бизнес эрхлэгчид, эмэгтэйчүүдийн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аялал жуулчлал эрхлэгчид, малчид, мал аж ахуй эрхлэгчид болон  ахмадын төлөөлөл зэрэг нийт 7 хүнээс бүрдэн байгуулагджээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы сэргээн босголтын зээлийн  банкаар /KFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд 3 бүсэд зээлийн эргэлтийн сантай болох юм. 

 

Эх сурвалж: www.mne.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх