"Яг түүн шиг-2" шоуны ялагчаар Т.Бархүү тодорлоо

"Боловсрол суваг ТВ"-ээс зохион байгуулж буй "Яг түүн шиг" шоуны хоёрдугаар улирлын финалын шалгаруулалт өнөөдөр болж өнгөрлөө. Монголын урлаг соёлын төлөөлөл болсон найман оролцогч нийт 10 дугаарын турш чадвар, чансаа, авъяас билгээрээ өрсөлдсөний эцэст шоуны ялагчаар Т.Бархүү тодорлоо. Тэрбээр найман дугаарт хоёр удаа ялсан бөгөөд шоуны хамгийн хүчтэй оролцогчийн нэг байж чадсан юм. 

Харин хоёрдугаар байранд С.Гантогоо орж таван сая төгрөгийн эзэн боллоо. 

Шилдгийн шилдэг оролцогчоор тодорсон Т.Бархүү 20 сая төгрөгийн эзэн боллоо. Мөн тэрээр энэ дашрамд "Төрүүлсэн ээждээ баяллаа, тэнгэрт суугаа аавдаа баярллаа. Мөн хэзээд миний хажууд байж, намайг түшиж тулж байдаг хайрт хань Одончимэгтээ баярллаа. Чамдаа хайртай шүү. Үхэн үхтлээ чамайгаа хайрланаа" хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн нь олны хайрыг татсан юм. 

Т.Бархүүгийн цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. 

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх