Махны үнэ өсчээ

  

Тавдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 36 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүнд хийсэн ажиглалтаар 25 нэрийн барааны үнэ тогтвортой, дөрвөн нэрийн барааны үнэ буурсан, долоон нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос өсжээ.

 

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.9 хувиар буюу 150 төгрөг, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар буюу 300 төгрөгөөр өссөн байна. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 35 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 2.4 хувиар буюу 170 төгрөгөөр өсжээ.

 

2017 оны тавдугаар сарын тавдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7165 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8240 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин савласан гурил зэрэглэлээсээ хамаарч нэг кг нь 750-1500 төгрөгийн үнэтэй байна.

 

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1289 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1289 төгрөгөөр худалдаалж байна.

 

2017 оны тавдугаар сарын тавдугаар долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.6 хувиар буюу таван төгрөгөөр өсөж, харин байцаа 10.6 хувиар буюу 180 төгрөг, хүрэн манжин 10.9 хувиар буюу 290 төгрөгөөр буурчээ.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх