Өсвөрийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах “Wanpaku sumo-2017” тэмцээн болно

Удахгүй болох Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит “Wanpaku Sumo-2017”өсвөрийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээний талаар өнөөдөр зохион байгуулагчид нь мэдээлэл хийлээ. Тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүн Монгол улсын гавьяат тамирчин, Кёкүшүзан Д.Батбаяр энэ талаар хэлэхдээ: Монгол улсын JCI Централ салбар байгууллага Японы JCI Токио салбар байгууллагатай хамтран “Wanpaku Sumo”өсвөрийн хүүхдийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад 2014 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. Энэхүү тэмцээний гол зорилго нь хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох,тэсвэр хатуужил, хүмүүжлийн зөв нөлөө,зорилгодоо хүрэхэд бяр чадал бүхнийг шийдэхгүйг ойлгуулах,бие биенээ хүндлэн хайрлахад суралцуулахад оршдог юм гэв. Тус тэмцээний эхний шалгаруулалт Монгол улсад зохион байгуулагдаж,3 насны ангиллын ялагч хүүхдүүд Япон улсад зохион байгуулагдах сүүлчийн шатны тэмцээнд оролцдог бөгөөд зардлыг нь JCI Централ байгууллагаас 100 хувь бүрэн даадаг уламжлалтай юм байна. Монгол улсад 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү өсвөрийн хүүхдийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг JCI Централ ТББ Монголын сумо бөхийн холбоотой хамтран Япон улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр энэ сарын 10-ны өдөр Кёкүшүзан Д.Батбаярын нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ. Тэмцээн 4 насны ангиллаар явагдах ба 7-8 нас, 9-10 нас,10-11 нас,11-12 нас гэсэн ангиллаар явагдах юм байна. Тэмцээний бүртгэл 2017 оны 5-р сарын 29-өөс 6-р сарын 6-ыг дуустал ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд БЗД-ийн 25-р хороо,153 А байр,7 давхар 704 тоотод явагдаж байгаа ажээ.                                              

Ж.Бат 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх