“Хамаг Монгол” баг түрүүлж, цомын эзэн болжээ

       

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос “БНСУ дахь Монголчуудын Супер Цом 2017” сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээнийг 2 үе шаттайгаар сар хагасын турш зохион явуулж амжилттай өндөрлөлөө. 

БНСУ-д анх удаа өмнөд болон хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож буй бөгөөд өнгөрөгч сарын 9-ний өдөр Сэжүн хотноо өмнөд бүсийн тэицээн 28-ны өдөр Сөүл хотод Хойд бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдсан бөгөөд уг бүсийн тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багуудын тоглолт Сөүл хотноо буюу зургадугаар сарын 4-ний өрсөлдөөнтэй, хурд хүч авхаалж шаардсан мэргэжлийн өндөр хэмжээнд болж өнгөрлөсөн аж. "Супер цом 2017" аварга шалгаруулах тэмцээнд “Хамаг Монгол” баг түрүүлж цомын эзэн, аваргын алтан медаль, 1 сая воны мөнгөн шагналын эзэн баг болсон бол тэмцээний дэд байрт “Korea University баг“ мөнгөн медаль, 800 зуун мянган вон, 3-р байрт "Буганууд баг" хүрэл медалийн эзэн 600 мянган вон, 4-р байрт "Дархан гарьд" баг 400 мянган вон, дэмжигч байгууллагуудын бэлгийн хамт гардан авч тус тус байр эзэлжээ. 

 

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх