“Америкийн эх дэлхийн Мисс” тэмцээнийг А.Баярцэцэг шүүхээр болжээ

Ирэх 8-р сард АНУ - ын нийслэл Вашингтон хотноо болох “Америкийн эх дэлхийн Мисс” тэмцээнд Монголын Мисс, “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг шүүгчээр оролцохоор болжээ. Тэрээр АНУ-ын US Earth Productions, Inc байгууллагаас энэхүү урилгыг хүлээн авсан байна. А.Баярцэцэг өмнө нь өнгөрсөн онд АНУ-д зохиогдсон “Дэлхийн Мисс” тэмцээнд амжилттай оролцож, 11 Миссийн нэгээр шалгарч байсан бөгөөд мөн “Эх дэлхийн Мисс”, ”Мисс интернэшнл” зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцон эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж байсан манай нэр хүндтэй Мисс, загвар өмсөгчдийн нэг юм байна. 

 


Ж.Бат  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх