Интернэт орчинд байрлах хамгийн хачирхалтай 7 вэб сайт

1. White Enamel

Энэ нь интернет дээрх аймшгийн тоглоом бөгөөд бүх үйл явдал нь сүнстэй хараагдсан сэтгэц мэдрэлийн эмнэлэгт өрнөх болно. Дүрмийн хувьд хулганаараа удирдаж тоглох ба хэт мэдрэмтгий хүмүүс тоглохыг хориглодог байна.

Холбоос: http://www.whiteenamel.com

2. Hashima Island

Энэ нь мөн дээрхтэй адил тоглоом бөгөөд дүрмийн хувьд White Enamel-тай адилхан хулганаараа удирдаж тоглох ба Японд байрлах мартагдсан ертөнцийг үзэх боломжыг танд олгох болно.Мартагдсан ертөнц гэдэг нь бидний нэрэлдэгээр сүнстэй арал юм. 

Холбоос: http://hashima-island.co.uk

3. Death Map

Үхлийн газрын зураг буюу Death map нь танд дэлхий дээр хүн төрж байгаа болон үхэж байгаа үйл явцыг шууд дамжуулан үзүүлэх зорилготой. Улаан нь хүн үхэж байгааг, ногоон нь төрж байгааг харуулах болно.

Холбоос: http://worldbirthsanddeaths.com

4. Texas Department Of Criminal Justice

Техасын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх хэлтсийн цахим хуудас. Эндээс та цаазаар авахуулсан гэмт хэрэгтнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, хийсэн хэрэг, цаазлуулахдаа хэлсэн үг гэх мэт бүхий л мэдээллийг нь авахаас гадна тун удахгүй цаазлуулах гэмт хэрэгтний талаарх мэдээллийг ч унших боломжтой гэнэ.

Хоблоос: http://www.tdcj.state.tx.us

5. Skyway Bridge

Skyway бол хамгийн их амиа хорлолт болдог 4 гүүрний нэг бөгөөд энэхүү сайтаас та уг гүүрнээс үсэрч амиа хорлосон болон хамгийн сүүлд амиа хорлохыг завдсан хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Холбоос: http://www.skywaybridge.com

6. I Dare You

Үүнийг тайлбарлах шаардлага байхгүй. Ямар учиртайг нь мэдмээр байвал уг сайтруу фэйсбүүк хаягаа ашиглан нэвтрээд учрыг нь олоорой.

Холбоос: http://www.takethislollipop.com

7. Joy Of Satan

Хэрэв таны англи хэлэндээ сайн бөгөөд Сатаныг шүтдэг бол тэдэнтэй нэгд.
Холбоос: http://joyofsatan.org

 

Эх сурвалж: www.zuv.mn