Улс төр

2020-02-14 07:10

“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг ОХУ-ын талаас “Монголын зэс корпорац” ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгасан юм. Ч.Сайханбилэгийг УИХ-аас илүү эрх эдэлж, Оросын талын 49 хувийг улсын өмчид худалдаж авах саналаас татгалзсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэн яллагдагчаар тооцсон байдаг. Тодруулбал, Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар, ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг талын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад “Ростех” корпорацийн захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургаадугаар сарын 13-нд татгалзсан нь холбогдох бичиг баримтуудаар тодорхой болсон байна. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн билээ. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн юм. Ч.Сайханбилэгийн хувьд Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг УИХ-д танилцуулалгүйгээр Худалдаа хөгжлийн банкинд зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар ш

2017-05-09 13:31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намуудаас нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэг хамрагдсан. Тодруулбал, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус баталсан билээ. Комиссын даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд комисс нь эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн байна. Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэгт өнөөдөр хүлээлгэн өгөв. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаар ахлуулсан Ажлын хэсэг дээрх дүгнэлтийг нягтлан шалгаад СЕХ-ны хуралдаанд танилцуулахаар болсон байна.