Улаанбаатар хотын төсвөөс 600 сая төгрөгийг коронавирусээс урьдчилан сэргийлэхэд зарцуулна

Улаанбаатар хотын төсвөөс 600 сая төгрөгийг коронавирусээс урьдчилан сэргийлэхэд зарцуулна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн зүгээс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан бөгөөд 22 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа аж. 

 

Түүнчлэн "Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам бусад албаны мэдээлэлд тулгуурлан иргэдэд мэдээллийг шуурхай өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн вирус илэрсэн асуудал байхгүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой гэж үзэж байна.

Цаашид урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 600 орчим сая төгрөг нийслэлийн төсвөөс зарцуулахаар байгаа" хэмээн тэрбээр хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх