Япон улсад 5G үйлчилгээг нэвтрүүлэхэд Мобикомчууд хувь нэмрээ оруулж байна

Япон улсын KDDI групп нь Солонгосын тэргүүлэгч үүрэн оператор LG Uplus-тай хамтран “Токио 2020” зуны олимпын үеэр ашиглах боломжтой “5G технологид суурилсан роуминг үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилгоор LG electronics болон Samsung загварын ухаалаг утсан дээр эхлүүлээд байсан туршилтад Мобикомын инженер Ч.Чинбат оролцон төслөө амжилттай дуусгалаа.

Мөн Мобиком корпораци нь Япон улсын KDDI групп руу ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, туршлага хуримтлуулан дэлхийн түвшний харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн ажилтнуудаа ажиллуулсаар ирсэн билээ.  Энэхүү “Дадлагажуулах хөтөлбөр” –ийн хүрээнд одоогийн байдлаар 6 ахлах мэргэжилтэн ур чадвараа дээшлүүлэн ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг нь Мобиком Корпорацийн Инженер Ч.Чинбат  юм. Ч.Чинбат  нь “5G технологид суурилсан роуминг үйлчилгээ”- г нэвтрүүлэх төслийн багт багтсан бөгөөд KDDI группийн Бүтээгдэхүүн, технологийн хэлтсийн ахлах инженерээр ажиллаж өөрийн хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Дашрамд дурдахад LG Uplus нь БНХАУ, Итали, Швейцар, Финланд улсуудад 5G технологид суурилсан роуминг үйлчилгээгээ хэдийнээ нэвтрүүлсэн ба 2020 ондоо багтаан бусад улсуудыг хамрахаар ажиллаж байгаа юм байна. KDDI группийн хувьд 3 дугаар сардаа багтаж Японы нийслэл Токио болон бусад томоохон хотуудад 5G сүлжээний бүтээн байгуулалтаа дуусгахаар төлөвлөсөн аж.  

LG Uplus-ын Олон Улсын Роуминг хариуцсан захирал Че Бон Жун “Yahoo news” сайтад өгсөн ярилцлагадаа “Токио 2020 олимп үзэхээр Япон руу аялах хэрэглэгчдэдээ бусад операторуудаас урьтаж 5G роуминг үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болсондоо баяртай байна. Үүгээр зогсохгүй хамгийн олон оронд 5G роуминг үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээжээ.

Эрхэм уншигч та бүхэн дараах холбоосоор хандан 5G технологийн тухай сонирхолтой мэдээлэл аваарай.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх