БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Астразенека" вакцин тариуллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жон Сүкийн хамтаар коронавирусний вакцинд хамрагдлаа. Тэрбээр өнөөдөр 9:00 цагт Сөүл хотын Жунран дүүрэгт байрлах Эрүүл мэндийн төв дээр очин "Астразенека" вакцин тариулсан юм.

Ерөнхийлөгчийн гэр бүл болон Улсын аюулгүй байдлын хамгаалах хэлтсийн дарга гэх мэт нийт 11 хүн вакцинд хамрагдсан явдал нь ирэх зургаадугаар сард болох G7-н уулзалтын бэлтгэл ажлын нэг хэмээсэн юм.

БНСУ-д өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэд вакцинд хамрагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх