"Астразенека" вакцин илүү сайн үр дүн үзүүлснийг зарлалаа

 

"Астразенека" вакцин АНУ-ын эмнэлзүйн туршилтаар хүлээгдэж байснаас илүү сайн үр дүн үзүүлснийг өнөөдөр зарлалаа. Энэ вакцины "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх чадвар нь 79 хувьтай гарчээ. Судалгаанд 30.000 гаруй сайн дурынхан оролцож, "Астразенека" вакциныг тариулсан. Чили, Перу улсад мөн ийм үр дүн судалгаагаар гарсан байна. 

Энэ бол бусад вакцинтай харьцуулахад маш өндөр үр дүн юм. АНУ-ын Хараат бус хяналтын зөвлөл уг вакцины аюулгүй байдлын талаар ямар ч асуудалгүй гэж үзэж байна. Энэ талаар "Ройтерс", "Блүүмберг" зэрэг хэд хэдэн агентлаг хэдхэн цагийн өмнө мэдээллээ. 

Эх сурвалж: ХӨСҮТ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх