БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ “ИРГЭДИЙН БҮЛЭГ” ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2021 оны 03-р сарын 18-наас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “ИРГЭДИЙН БҮЛЭГ” ажиллаж эхэлсэн.

Тус бүлэг нь дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, гуу жалганд үүссэн хог хаягдал, шарилж, лууль, цас мөсийг цэвэрлэж, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд дэмждэг үзүүлэн ажиллаж байна.

Манай дүүрэг нийт 20 бүлэгтэй гэрээ байгуулсан. Өнгөрөгч 5 хоногийн хугацаанд тус иргэдийн бүлэг дүүргийн 11, 20, 16, 23, 10, 22-р хороодын нутаг дэвсгэрт ажиллаж, нийт 5 рейсээр 20 тонн хогийг ачилт, тээвэрлэлтэд бэлтгэлээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ард иргэдээ эрүүл, аюулгүй, цэмцгэр орчинд ажиллаж амьдруулах эрхэм зорилгын хүрээнд иргэдийн чөлөөт цагийг ашиглах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөрийг үнэлэх, төр олон нийт хамтын оролцоотой хөгжих жишиг тогтоож буй энэхүү үйл ажиллагааг сайшаан дэмжиж байгаа юм.

Иргэдийн бүлэг жил бүрийн 3-р сараас 11 сар хүртэл, сард 10 өдөр ажиллана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх