Австралийн хотуудад 3 хоногийн хөл хорио тогтоолоо

 

Австралийн Брисбен болон дагуул хотуудад нь гурав хоногийн хугацаагаар хөл хорио тогтоогоод байна. Квинсленд мужийн ерөнхий сайд Анастейша Палащукийн мэдээлснээр коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо өсч байгаа учир ийм арга хэмжээ авахад хүрчээ.

Хөл хорионы дэглэм өнөөдрөөс орон нутгийн цагаас 17:00 цагт хүчин төгөлдөр болж эхлэх юм байна. Брисбен төдийгүй Ипсуич, Моретон Бэй, Логан, Редлендсийн оршин суугчид энэ өдрүүдэд зөвхөн хүнс, эм тариа авах тохиолдолд л гэрээсээ гарах боломжтой юм байна.

Гэхдээ зайнаас ажиллаж, хичээллэх боломжгүй бол түүнийгээ батлан ажил сургалтандаа явж болох юм байна. Кафе, уушийн газар, зоогийн газрууд зөвхөн хүргэлтээр үйлчилнэ. Харин сургуулиуд онцгой нөхцөлд ажилладаг ажилтнуудын хүүхдүүдийг л хүлээн авч болохыг заажээ.

Орон нутгийн эрх баригчид ирэх 31-ний өдөр хорио цээрийн дэглэмээ сунгах, эсвэл цуцлах эсэхээ шийдэхээ мэдэгджээ. Австралид коронавирусний халдварын нийт 30 мянган тохиолдол бүртгэгдсэн бол 909 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар тус улсын хэмжээнд нийт 6 тохиолдол бүртгэгджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх