Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс 3-р сард

 

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс Коронавируст /Ковид-19/ халдвараас ард иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд иргэд, ААН байгууллагуудад мэргэжлийн дагуу хяналт шалгалт хийж, зөвлөн туслах чиглэлээр 3-р сард хэрхэн ажилласан талаарх тойм мэдээллийг хүргэе!

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс 2021 оны 3-р сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 2312 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой Комиссын 09 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын A/161 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын А/86 дугаар захирамжийн хүрээнд МХЕГ, БУХМХА, НМХГ, БГД МХХ-ийн 42 улсын /ахлах/ байцаагч нар Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн.

 

Шөнийн шалгалтын баг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс худалдааны 1127, хоол үйлдвэрлэлийн 605, чийрэгжүүлэх төв, саун 56, бусад /эмийн сан, зочид буудал, үсчин гоо сайхан, барааны дэлгүүр гэх зэрэг/ 524, нийт 2312 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Шалгалтаар QR код байршуулаагүй, бүртгэл хангалтгүй, ажилтан, үйлчлүүлэгч бүрийн биеийн халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгээгүй зэрэг нийт 527 зөрчил илрүүлж 278 буюу 52.7 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажилласан. Хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.

ГОЛОМТЫН ЭЦСИЙН ХАЛДВАРГҮЙТГЭЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэл хотод дэгдээд буй Коронавируст халдварын голомтыг цомхотгох, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/252 дугаартай “Халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай” удирдамжийн дагуу ажиллаж байна.

 

Үүнд: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2021 оны 03 дугаар сард Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын явсан маршрутаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууц, төрийн болон төрийн бус өмчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 19 чиглэлийн 135 объектын 24,243 м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Түүнчлэн Баянгол дүүрэгт тусгаарлан ажиглах байраар үйл ажиллагаа явуулж буй 5 зочид буудлын 650 м.кв талбайд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сан хими ХХК-ийн хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх