Бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

FB_IMG_1617099471429.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газраас 3, 4 дүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 градусаар илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх мэдээллийг гаргаад байна.

Иймд хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай  холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар тус тус батлагдсан гарсан.

Тус албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах анги, салбарын алба хаагчдын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чадавх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг засварлах, техник үйлчилгээ хийх, ашиглалтын бэлтгэл бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх