Цахим үйлчилгээний хэрэгжилттэй танилцаж дууслаа

 

Нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 34 үйлчилгээний 14 үйлчилгээ цахимжаад байна.

Цахим үйлчилгээний хэрэгжилттэй танилцахаар 2021.04.01-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, олон нийт, хамтын ажиллагааны газар хамтран ажиллав.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал тус хэлтсийн албан хаагчдад “Нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжилт” сэдэвт танилцуулга хийж, цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд тулгарч буй асуудал, цаашид хэрхэн сайжруулах талаар нээлттэй ярилцаж, санал солилцлоо.

Ийнхүү нийслэлийн Хан-уул, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд ажиллахад “Нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжилт” нь ажил олгогч, иргэд даатгуулагчдад хөнгөн шуурхай чирэгдэлгүй болгосны зэрэгцээ нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчилсөн үр дүнтэй үйлчилгээ болж, үйлчилгээний шинэ шатанд хүрч буйг харуулж байв. Мөн нийтлэг тулгарч буй асуудал байсан бөгөөд засаж сайжруулахад анхаарч ажиллах боллоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх