Эмнэлэг хөдөлмөр магадлалын цахим уулзалт зохион байгуулав

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой хууль, эрхзүйн баримт бичгийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 250 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан цахим уулзалтыг 2021 оны 03 дугаар сард бүсчлэн зохион байгуулав.

Уг 3 удаагийн цахим уулзалтаар шинэчлэгдэн батлагдаж буй “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-д эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээг цахимжуулах, ил тод болгох, хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тусгагдсан өөрчлөлтийг танилцуулав.

Мөн “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-д эмнэлгийн хуудсыг бичих, олгох хяналт тавих үйл ажиллагаа, эмнэлгийн мэргэжилтний болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, цахим хэлбэрт шилжүүлэх, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох зэрэг чиглэлээр тусгасан нэмэлт өөрчлөлтүүдийг хэрхэн хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэж, эмч мэргэжилтнүүдийн асуултад хариулан, санал солилцов.

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ ТӨВ КОМИСС

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх