Дани улс АстраЗенекагийн вакциныг дархлаажуулалтдаа ашиглахгүй гэж шийджээ

 

Данийн эрүүл мэндийн удирдах газраас Их Британи, Шведийн АстраЗенека вакциныг хүн  амаа коронавирусний эсрэг дархлаажуулахад ашиглахгүй байхаар эцэслэн шийдвэрлэсэн талаар албан  ёсны  сайтаараа дамжуулан  мэдээлснийг хэвлэлүүд иш татан  дамжуулж байна.

Албан ёсны мэдээлэлдээ АстраЗенекагийн  вакцин  цусны  бүлэгнэл,  судасны бөглөрөл үүсгэх хариу  урвал  маш  ховор  тохиолдолд  үзүүлж  байгаа ч энэ нь үхлийн аюултай учир дээрх шийдвэрийг гаргаснаа тайлбарласан  байна.  Дани нь  АстраЗенекагийн  вакцин  хийлгэсний дараа нас  баралт гарсан  учир дэлхийн улс  орнуудаас хамгийн  түрүүнд  буюу  өнгөрсөн  сарын 11-ний өдрөөс тус  вакциныг  хүн амаа  дархлаажуулахад  ашиглахаа  түр  зогсоох шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн  7 хоногт Европын эмийн агентлаг вакцинаас болж  судасны бөглөрөл  үүсэх  эрсдэл  байгааг баталсан.

Гэхдээ  энэ нь  үхэлд  хүргэх  хэмжээнд  ноцтой биш гэдгийг анхааруулж вакцины  ашиг тус  эрсдэлээс давж байгаа гэж   дүгнэсэн юм. Тодруулбал, эрсдэл  гарч  болзошгүй   гэхдээ ашиг тус  нь түүнээс ч  их гэж  тодорхойлсон. Харин Данийн эрүүл мэндийн  удирдах газрынхан хүн амаа дархлаажуулах хөтөлбөртөө астразенекагийн вакцин ашиглахгүй  болсон ч Пфайзер, Модерна  компаниудын вакцин  бий гэдгийг  онцолсон  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх