Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран цахим хэлэлцүүлэг зохион байгуулав

 

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төв эмч мэргэжилтнүүдтэй хамтран иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар цахим хэлэлцүүлгийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулав.

Тус хэлэлцүүлгээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэхэд эмч, мэргэжилтнүүдийн үзлэг, дүгнэлт, оношилгоо түүний баталгаажилтын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийн явц, хяналт шалгалтын үед илэрч буй нийтлэг алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай хэлэлцэв.

Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэгт оролцогч талууд хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүд харилцан мэдээ, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссуудад сэтгэцийн болон халдварт өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэх үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ ТӨВ КОМИСС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх