“Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтооход анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтооход анхаарах асуудлууд” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.

Уг сургалтад Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, гишүүд, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч нар, Өвөрхангай аймгийн Эмнэлэг хяналтын комисс, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд болон Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн 80 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцов. Сургалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримталж буй хууль эрх зүйн баримт бичгүүдэд орсон өөрчлөлтийн талаар болон эмнэлэг хөдөлмөр магадлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, мэдээлэл хийв.

Мөн зонхилон тохиолдох дотор, мэдрэл, сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэхэд оношийн баталгаажилт, хяналт, сэргээн засах тусламж, үйлчилгээнд анхаарах асуудлаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэдрэл, сэтгэц, дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, гишүүд хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Энэхүү сургалтаар эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, магадлалын үйл ажиллагаанд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар мэдээ мэдээлэл хүргэж, цаашид иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэх үйл ажиллагааг улам боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцсэнээрээ ач холбогдолтой болов.

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ ТӨВ КОМИСС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх